2018-04-12
Япон шивээс бүхэлдээ билэг тэмдэг, түүхийн шинж чанартай
Японы уламжлалт шивээс нь бусад оронд хөгжсөн шивээсний төрлүүдээс эрс ялгарна. Ихэвчлэн бүхэл бие, хөл, гуя, шилбэ, гарын бугалгыг битүүлж шивэх ба хүзүү, хөл гарын сарвуунд шивдэггүйн учир нь хувцас өмсөх үедээ шивээсээ бүрэн далдлах зориулалттай юм. Мөн Япон шивээс бүхэлдээ билэг тэмдгийн шинж чанартай байдаг. Эдогийн үе буюу 1603-1868 оноос өмнө дэлгэрсэн. XVIII-р зууны үед Японы улаан дэнлүүний дүүргүүдэд шивээс тархан, түүхэн холбогдолтой үгс биен дээрээ шивүүлдэг болов. Энэ үед Японы алдартай модон сийлбэр урлалуудыг хийдэг байсан сийлбэрчид Японы түүхийн хоёр дахь сонгодог бүтээл болох Японы он тооллын бичиг гэх мэт эртний номууд, Кабуки театрын сүнс, гүн ухаантай холбоотой домгуудаас сэдэвлэн шивээс хийдэг байжээ.
Бичсэн: пүрэвханд УАУ | цаг: 22:08 | Сонин хачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)