Yсийг норгоод шампуунаа алганы хонхорт тааруулж хийгээд алгандаа хавсарч байгаад үсэндээ хурууны өндгөөр тарааж түрхээд массажлаж угаана. Энэ үед хөөсрөхгүй байсанч заавал 2-3 минут массажлах хэрэгтэй. Дараа нь дахиад 2 дахь удаагаа угаахдаа эхний хийсэн шампууны хэмжээнээс 1 дахин бага хийж угаагаад дахин сайн массажлаж угаах хэрэгтэй. Аль болох шүршүүрт орохдоо гэдийж урсгаж угаах нь зөв угаалт болно. Доошоо тонгойж угаах нь үсний ургалтын эсрэг сөрж угааж байгаа болохоор аль болох тонгойж угаах хэрэггүй гэж зөвлөмөөр байна.
Мөн үсээ усанд орохын өмнө норгоод шампуунь түрхэж хөөсрүүлж 5-10 ...